НАМУУДАД МӨНГӨН АМЛАЛТУУДАА МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХАСАХ ТАВ ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЛӨӨ

МАН: нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн болгон байртай болно

АН: Цалинг 3 саяд хүргэнэ

МАХН буюу “Та бидний эвсэл”: 5 сая төгрөгийн цалинтай болгоно

Анх 2000 онд АН хүүхэд бүрт “10 төгрөг” өгнө гэснээс эхтэй амлалтууд 20 жилийн дараа ийн өнгө зүс нэмжээ. Гэхдээ энэ удаад дээрх амлалт бүхий мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаалаа. 

Өчигдөр Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлтэд оролцохдоо намуудын мөрийн хөтөлбөрт шаардлага хангахгүй байгааг хатуухан шүүмжлэв. Тэрбээр “Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна” хэмээсэн юм. 

Харин үүний дараа Үндэсний Аудитын газраас мэдээлэл хийж намуудын мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүйг дуулгалаа. 

Тодруулбал, Монгол Улсад бүртгэлтэй 35 улс төрийн намаас 27 нь мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлсэн байна. Намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа оролцохоор мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Гэвч  Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газрын шаардлагыг хангаж бусад намынх буцжээ. Ингэснээр бусад 12 буюу 20 улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг шаардлага хангуул тав хоногийн хугацаа өгсөн байна. 

Энэ хугацаанд дээрх 20 нам мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэх ёстой.  Тэд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.3-д, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч, нам, эвсэл мөнгө эд хөрөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй болон хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс болон орон нутгийн төсвийн орлогыг хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх зэрэг хуулийн хэд хэдэн шаардлага хангасан мөрийн хөтөлбөрийг боловсруулж хүргүүлэх ёстой болж байна.  

О.ОНОН

Намуудад мөнгөн амлалтуудаа мөрийн хөтөлбөрөө хасах тав хоногийн хугацаа өглөө

МАН: МАН нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн болгон байртай болно 

АН: Цалинг 3 саяд хүргэнэ

МАХН буюу “Та бидний эвсэл”: 5 сая төгрөгийн цалин 

admin

Read Previous

Г.СОЛТАН, Д.ДАМБА-ОЧИР НАРЫН ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ДАХИН СӨХӨГДӨХ ҮҮ

Read Next

Унгар: Ардчиллаас популизм руу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *