ХАХУУЛЬ АВСАН ХЭРГЭЭР Д.АДИЛБАЯР, Б.ЦОЛМОН НАРТ ЯЛ ОНООВ

Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр  нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр боллоо. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. 
Улмаар шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноосон байна. 
Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

admin

Read Previous

Б.ЭНХБААТАР: ДЭЛХИЙН СТАНДАРТААР ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦӨӨ ҮНЭЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН

Read Next

Я.Буянжаргал: Тусгаарлалтад байгаа иргэдийн зардлыг эрүүл мэндийн даатгалаас гаргах боломжийг судалж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *