Б.ГАНХУЯГ: ЭНЭ САРЫН 15-ААС НҮҮРСЭЭ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ, ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДОР ЭКСПОРТЛОНО

“Эрдэнэс Тавантолгой “ХК ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдүгээр сараас хойш 1.6 сая тонн нүүрс экспортолсон. Хоёрдугаар сард экспорт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөөнөөс хол тасраад санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмжээнд хүрээгүй байна. Гуравдугаар сарын 02 хүртэл ямар нэгэн санхүүгийн эрсдэл үүссэнгүй. Компанийг өргүй болгосон, хөл дээр нь босгосон шигээ хөгжлийн зам руу нь ямар нэгэн саадгүй хөтлөөд явна. Эрдэнэс Тавантолгойн менежментийн багт эргэлзэхгүй зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
 Улсын Онцгой Комиссоос өгсөн чиг үүрэгт, гуравдугаар сарын 15-с экспортыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханга гэсэн. Бид хангаад явж байна. Нүүрсний тээвэр энэ сарын 15-нд эхлэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай хяналтын дор явагдана. Үүнтэй холбоотой зардлыг Эрдэнэс Тавантолгой компани өөрөө хариуцна” гэв.

Мөн тэрбээр “Манай компани өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. 2019 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа тараах гэж байна. Зарим иргэд ногдол ашиг тараахгүйгээр сургууль, цэцэрлэг барья гэж байна. Бид хуулийн дагуу иргэдэд ногдол ашгийг нь тараана. Харин ногдол ашгаа авахгүйгээр хандивлах нь хувь хүний эрх. Түүнээс бус ногдол ашгаа авахаар хүлээж байгаа бусдынхаа эрхэнд халдаж болохгүй” гэлээ

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцаа эзэмшигч нэг сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэжээ.

admin

Read Previous

Төрийн шийдвэрийг үл тоогсдод торгуул хэрэгтэй

Read Next

АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭХЭД ХОТООС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *