БНСУ-д коронавирусний эм, вакцины судалгааг эхлүүлжээ

СӨҮЛ. /Yonhap/. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүмүүсийн цусны сорьц болон эсрэг биеүдийг ашиглан эм, вакцин гарган авах судалгааны ажлыг эхлүүлсэн гэж БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс даваа гарагт мэдээлжээ.

“COVID-19” коронавирустэй тэмцэх арга замыг нээхийн тулд судлаачид, халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийг цусны сорьцуудыг ашиглахыг зөвшөөрч эхэлсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Хятадад анх үүссэн хэмээн үзэж байгаа уг вирусний халдвар 20 гаруй улс оронд бүртгэгдээд байна.

БНСУ-д коронавирусний халдварын 30 тохиолдол бүртгэгдсэнээс 9 өвчтөн бүрэн эдгэрчээ. Одоогийн байдлаар уг халдварыг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй боловч дархлал хомсдолын эсрэг эмнүүд үр дүнтэй байгааг эмч нар ажиглажээ. 

admin

Read Previous

ЦЭЦ ХЭЗЭЭ ХУРАЛДАХ ВЭ

Read Next

ЗАСАГ ЧАНГАРЧ, ”РИО ТИНТО” ГЭДИЙХ ҮҮ?!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *