Сэжигтэй 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

ДЭМБ-ын өчигдрийн хуралдаанаар дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн байдлын онцгой байдал үүссэн гэдгийг албан ёсоор зарласан. Үүнтэй холбоотойгоор өглөө эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ-ны коронавирустай тэмцэх хороо хуралдан эрүүл мэндийн чиглэлээр хийж буй үйл ажиллагаа, бэлэн байдлаа улам эрчимжүүлэх, донор орнуудтай хамтарсан хурал хийх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөжээ. Энэхүү өвчлөл цаг, минут тутмаар нэмэгдэж одоогийн байдлаар БНХАУ-д өвчилсөн хүмүүсийн тоо 9812-т хүрээд байна.

ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хэлснээр  “Коронавирусийн тархалтаас харвал энэхүү өвчлөлийн дэгдэлт нь оргил үедээ хүрээд буцаад буурах магадлал харагдаж байна. ДЭМБ-аас тавьж буй хязгаарлалт гэдэгт нь улс орнууд визний хүсэлтээс шаардлагатай бол татгалзах, нислэг хийх үйлдлүүдийг түр зогсоох, эрсдэлийг тооцоолон хилийг хаах зэрэг үйл ажиллагаатай холбон ойлгож болно” гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр одоогоор ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй сэжигтэй тохиолдлын тоо 16 байна.  

Мөн Монгол Солонгосын политехникийн коллежийн хамт олон ЭМЯ-ны гаргасан стандартад нийцсэн 900 ширхэг амны хаалтыг хийн үнэгүй тарааж байгаа бол “Хөх монгол”  принтинг ЭМЯ-аас гаргаж буй бүх зөвлөмжийг үнэ төлбөргүй хэвлэн өгж хамтран ажиллаж байна.

admin

Read Previous

Албан тушаалтнуудын 61.7 хувь нь АТГ-т ХОМ-ээ мэдүүлжээ

Read Next

Монгол гэдэг иргэнээ хамгаалдаг төртэй, эх орноо хайрладаг иргэнтэй улс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *