УХАНИАС ОЮУТНАА ТАТАХ ХҮСЭЛТИЙГ БНХАУ-ЫН ТАЛ ХҮЛЭЭН АВЛАА

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 33 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яам хүлээн авсан байна. Одоогоор 31 оюутан эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа юм.

“МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. 

Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.

admin

Read Previous

ДЭМБ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАВ

Read Next

Н.НОМТОЙБАЯРЫН ХУВЬ ЗАЯАГ ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ШИЙДНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *