ЗҮҮН ИЕРУСАЛИМААР НИЙСЛЭЛЭЭ БОЛГОСОН ПАЛЕСТИН УЛСЫГ БАЙГУУЛНА

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас “Гуйвшгүй хичээл зүтгэлээр, Израйлийн тал Палестины нутаг дэвсгэрийг эзлэхийг эцэс болгож, Зүүн Иерусалимаар нийслэлээ болгосон Палестин улсыг байгуулах нь Палестины талын стратегийн зорилт юм” гэжээ.

Дональд Трамп “Зууны гэрээ” гэгчээ нийтэлсний хариу болгож, Махмуд Аббас Палестины онцгой байдлын хурлыг даргалан хуралдуулж, Палестин улс үндэсний засаг захиргааны байгууллагын үүрэг чадвартаа даруй өөрчлөлт хийх болно гэж онцолсон байна. Тэрээр энэ тухай нарийн ширийн зүйлийг дурдаагүй байна.

Махмуд Аббас “Палестины тал Палестины Үндэсний Зөвлөлийн 1988 онд баталсан тунхагийн агуулгыг баримтлах бөгөөд огтхон ч найр тавихгүй. “Палестины шударга ёсны үйлсийг бусниулахаар оролдсон төлөвлөгөөг бид бут ниргэж, хариу барих болно” гэжээ.

Йордан голын баруун эрэг, Газын зурвасын бүс нутаг, Зүүн Иерусалимд парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль явуулна гэж Махмуд Аббас мэдэгджээ.

admin

Read Previous

Ё.БААТАРБИЛЭГ:БАГШ НАР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ

Read Next

Замын-Үүдийн боомтоор хоёр өдрийн дотор 16 автобус, 5 вагон хүн орж ирсэн”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *