Ё.БААТАРБИЛЭГ:БАГШ НАР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн багш нарыг заавал сургууль дээр очиж цаг бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг тодотгов.

Салбарын сайд энэ талаар “ Багш нар байгаа газраасаа сурагчидтайгаа утас, и-мэйл хаягаар нь холбогдож, телевизээр зааж байгаа хичээлийг нь бататгаж өгөх чиглэл өгч байгаа. Багш нарыг сургууль дээрээ ирж, цагаа бүртгүүл гэдгийг сургууль цэцэрлэгийн удирдлагууд тавьсан байна. Хөл хорио тогтоосон учир багш нар сургууль дээрээ ирэх шаардлагагүй. Сургуульдаа дотоод зохион байгуулалтаар ажлын цагаа тооцуулаад явах боломжтой. Багш нарын цалинг нэмэгдэл урамшуулалтай олгоно. Илүү цаг олгохгүй” гэлээ. 

admin

Read Previous

Коронавирус 1-2 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна гэж мэдэгджээ

Read Next

ЗҮҮН ИЕРУСАЛИМААР НИЙСЛЭЛЭЭ БОЛГОСОН ПАЛЕСТИН УЛСЫГ БАЙГУУЛНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *