Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.   Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл мэдэгдэнэ. Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөн танилцууллаа. Үхань хотод Монгол Улсын 31 оюутнуудаа авч ирэх, сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Мөн ханиад хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэдгийг хурлын үеэр дуулгалаа.

admin

Read Previous

ШҮҮЛТҮҮРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА

Read Next

Хот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *