ШҮҮЛТҮҮРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛЖ БАЙНА

Коронавирусын халдвар олон нийтийн түгшээж байна. Монголчууд бид ардчилсан чөлөөт нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөг хуульчилсан бөгөөд ардчилсан нийгмийн суурь зарчмыг тусгасан байна. Энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхдээ ямар хүрээнд хэрхэн эдлэх, ямар тохиолдолд эрх зүйн хариуцлага оногдуулах вэ гэдгийг анхаарч харах хэрэгтэй болоод байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн фэйсбүүк чат руу “Коронавирус нь Монголд орж ирсэн. Үүнийг албаныхан нууцалж байгаа” гэх утгатай  яриа эрчимтэй тархаж олон нийтийг айдаст автуулав. Тухайн мэдээлэл түгээгч этгээдийн хувьд цахим орчинд өөрийн үзэл бодол байр сууриа илэрхийлж байгаа. Гэсэн ч нийгэмд эмзэгээр тусах сэдэвт шүүлтүүртэй хандаж байх шаардлагатайг үүнээс харж болно. 

Тэгвэл өмнөд хөршид олон нийтийн сүлжээ болох WeChat хуурамч мэдээлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.  Хятадад хамгийн алдартай олон нийтийн сүлжээ, мессенжер болох WeChat улс оронд нь дэгдсэн титэм вирусийн тархалтын талаарх цуу яриа, худал мэдээлэл тараахтай эрс тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 

Яг ийм арга хэмжээ манай улс хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хууль хяналтын байгууллагуудад сануулах нь илүүц биз. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр БНХАУ-д илэрсэн коронавирусын талаар хуурамч мэдээлэл асар ихээр тархаж байна. Эдгээр нь  албан ёсны мэдээллээс асар их зөрөөтэйгөөр хурдацтай тархаж, олон нийтийн айдас хүйдэст автуулсаар…. Энэхүү  үйл явцад холбогдох албаныхан анхаарах шаардлага үүсээд байгаа сануулмаар байна. 

admin

Read Previous

ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЕ

Read Next

Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *