ЛИВИЙН ГАЗРЫН ТОСНЫ ОЛБОРЛОЛТ 16 ДАХИН БУУРЧ МАГАДГҮЙ БАЙНА

Фельдмаршал Халиф Хафтарын Ливийн Үндэсний армийн хүчнүүд газрын тосны терминалуудыг хаасны улмаас тус улсын нефть олборлолтын хэмжээ өдөрт 1.2 сая торхоос 72 мянган торх болтлоо буурч болзошгүй байгаа тухай “Bloomberg” агентлаг Үндэсний газрын тосны компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ. Тийнхүү газрын тосны олборлолтын хэмжээ 16 дахин буурч магадгүй байна.

Газрын тосны тээвэрлэлт зогссоны дараа давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухай Ливийн үндэсний газрын тосны компани 1 дүгээр сарын 18-нд мэдэгдсэн байна. Энэ нь өдөрт 800 мянган торх газрын тосны алдагдалд хүргэж, 55 сая ам.долларын хохирол амсахад хүргэх юм хэмээн тус компани мэдээлсэн байна.

Ливийн газрын тосны хамгийн том орд газар Эш-Шарара хаагдаж байгаа тухай “Al Wasat” агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээлжээ. 

admin

Read Previous

Монгол улсад ПАССИВ орон сууцны стандартыг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа

Read Next

Кноп “зарахаас” өөр шидгүй бие даагчдаас татгалзая

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *