АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяалтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов. Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөв.

admin

Read Previous

СОНГУУЛИЙН ҮЕЭР ФЭЙСБҮҮК КОМПАНИ УЛААНБААТАРТ ТҮР НЭГЖ НЭЭНЭ

Read Next

2020 ОНЫГ “ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *