СОНГУУЛИЙН ҮЕЭР ФЭЙСБҮҮК КОМПАНИ УЛААНБААТАРТ ТҮР НЭГЖ НЭЭНЭ

УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр СЕХ, УБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Нэр дэвшигч бэлэг тарааж болохгүй 
 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн жилд бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Хэрвээ дээрх заалтыг зөрчвөл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалттай. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж, шүүхээр тогтоогдвол мөн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах хуулийн зохицуулалттай юм байна.  
Сонгуулийн үеэр хуурамч мэдээллийг хязгаарлах, хаах зохицуулалт хийнэ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч, нам эвсэл гурван хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулж болох юм.  
1. Нэр дэвшигч, нам эвсэл өөрийнхөө вэб хуудсаар 
2. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр / нэр дэвшигч өөрийн  болон олон нийтийн сүлжээн дэх хувийн хаяг болон фэйж хуудсаараа/ 
3. Бусад цахим хуудас /Мэдээ мэдээллийн цахим хуудсаар/

Нэр дэвшигч сонгуулийн хуульд заасны дагуу дээрх цахим хуудсуудаа аймаг нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Мөн гурав дахь буюу бусад цахим хуудсуудад сонгуулийн сурталчилгааны мэдээ мэдээлэл байршуулахад сэтгэгдэл авахгүй байх тохиргоотой хийнэ. Харин олон нийтийн сүлжээнд хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл түгээхтэй холбоотой асуудлыг ЦЕГ, ХХЗХ хамтран шийдвэрлэх юм. 

Тухайлбал, хуурамч хаягнаас худал мэдээлэл гарсан талаар нэр дэвшигч хуулийн байгууллагад гомдол гаргаж болно. Уг гомдол үндэслэлтэй гэж үзэх юм бол ХХЗХ-аас тухайн хуурамч мэдээллийг хязгаарлах, хаах зохицуулалт хийнэ. Мөн ХХЗХ фэйсбүүк компанитай хамтран ажиллах юм. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр фэйсбүүк компани Улаанбаатарт түр нэгж нээж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. 

admin

Read Previous

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН АВЛИГЫН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Read Next

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *