Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэллээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах үйл ажиллагаанд гар бие оролцсон. Ингэхдээ олон хууль зөрчсөн гэж буруутгаж буй.

Мөн Оюутолгой компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сард саатуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид 60 хоног саатуулж байсан. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. 

Тэгвэл түүнийг цагдаагийн байгууллагаас мөн эрэн сурвалжилж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Уг зарлалд Ч.Сайханбилэгтэй холбоотой мэдээллийг худалдаж авах бөгөөд мэдээлэл өгсөн хүнийг нууцална гэжээ. 

admin

Read Previous

ТАТВАРЫН ХУУЛЬ: ААН-ҮҮД ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНДАА ТАТВАРАА ТӨЛБӨЛ 90 ХУВИЙГ БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ

Read Next

Хөшигийн хөндийн нисэх буудлыг “Чингис хаан”, хуучин буудлыг “Буянт-Ухаа” болгон нэрийг нь өөрчилжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *