ТАТВАРЫН ХУУЛЬ: ААН-ҮҮД ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНДАА ТАТВАРАА ТӨЛБӨЛ 90 ХУВИЙГ БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ

ААН-үүд 300 саяас 1,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол орлогоо тайлагнаад татвараа 10 хувиар нь төлсний дараа төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах зарчмаар хөнгөлөлт эдэлнэ. 300 саяас доош төгрөгийн орлоготой татвар төлөгч шууд 1 хувийн татвар төлнө.

ТЕГ-ын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаа “Аж нэгжүүдийн хувьд та хуульд заасан хугацаандаа татвараа төлбөл 90 хувийг буцаан авах боломжтой. Буцаан авах хугацааг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн буцаан олголт ажлын 30 хоногт шийдвэрлэгдэн буцаан олгогдохоор болсон. Харин бусад хөнгөлөлтийн хувьд хоёрдугаар улиралд багтаан буцаан олголтыг шийдвэрлэхээр тусгагдсан” гэлээ. 

Татварын  хөнгөлөлтийг эдлэхийн тулд ААН-үүд заавал цахим татварын системд холбогдсон, иргэдэд баримт өгдөг байх ёстой юм. 

admin

Read Previous

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТҮГЭЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТЭД 1000 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Read Next

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *