2020 оны төсвийн орлогыг энэ оныхоос 2,1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ

УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх гол асуудлын нэг нь 2020 оны улсын төсөв. Төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд баталсан байх учиртай, цаг хугацааны хязгаартай. Тийм болохоор  Засгийн газар төсвийн төслөө аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбоотойгоор  Засгийн газар сүүлийн гурван удаагийн хуралдаанаараа 2020 оны төсвөө хэлэлцэж УИХ-д өргөн барихад үндсэндээ бэлэн болжээ. 

2020 оны төсвийн урьдчилсан зураглалаас харвал  Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон байна. Эндээс харвал  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.

Дашрамд сануулахад Засгийн газар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг,  нийт зарлагыг 11,589.8 тэрбум төгрөгөөр тооцож өргөн барьж байсан билээ. Тэгвэл ирэх жил төсвийн орлогыг энэ жилийнхээс 2,1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцжээ.

Харин энэ жилийн тухайд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давна гэж тооцжээ.

admin

Read Previous

Ерөнхийлөгчийн хоригийг “түшээд авах, түлхээд хаях”-ын аль нь ч бай, “нийлбэр өөрчлөгдөхгүй”

Read Next

С.Эрдэнэ даргын ганцаардлыг АН “эдгээж” дөнгөх үү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *