Л.Оюун-Эрдэнэ: ”Эрэл”, ”Хөтөл”, ”ТОСК” зэрэг зээлээ төлөөгүй 6 компанийг прокурорт өглөө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ ЗГХЭГ-аас Ерөнхий прокурорт хууль цаазын тэргүүн зөвлөх Б. Жаргалсайханд  хандан хоёр бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд асуудлыг хөөцөлдөх хуулийн этгээд хэн бэ гэдэг нь эргэлзээтэй байсаар ирлээ. Жишээ нь, байгаль орчин сүйтгэсэн асуудал сөхөгдөхөд байгаль орчин сүйдсэн асуудлыг ярьдаггүй боловч тухайн компанийн хохирлын ярьсаар ирсэн. Төрөөс зээл авсан асуудалд хохирол яригддаггүй. Харин хувь иргэний асуудал бол тэр нь хохирол гэж нийгэмд ойлгогддог. Үүний цаана асар их нийтийн эрх ашиг, төрийн өмч хохирсон, шамшигдсан ч шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. 

Иймээс ЗГХЭГ-аас Улсын Ерөнхий прокурорт хандаж байна. Шалтгаан нь Төрийн эрх ашгийг хамгаалж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект нь Улсын Ерөнхий прокурор гэж үзсэн. Прокурорын тухай хуулийн дагуу Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй энэ асуудлыг Монгол төрд учирч буй хохирол юм гэж үзэж байна.

Иймээс Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн “Эрэл” ХК, “Хөтөл” ХК, “ТОСК” ТӨХК, “Монгол драй милк”,  “Кью Эс Си”, “Капитал банк”-ийг прокурорын байгууллагад өгч байна. ЗГХЭГ нь Прокурорын байгууллагад Прокурорын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр хандаж байна” гэлээ. 

admin

Read Previous

Ашиглалтын гэрчилгээ олгогдоогүй барилга байгууламж ашигласан тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна

Read Next

ДОЛОО ХОНОГ:“Мөнх”-ийн гэрээнд гарын үсэг зурж, Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг өндөрлөв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *