Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2 (11.1%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 351.8 (10.5%) тэрбум төгрөгөөр, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын үйлдвэрлэл 156.5 (15.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.