Өнгөрсөн 1 сарын хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 735 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авсан бөгөөд (өмнөх сарын үлдэгдэл орсон) 609 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.
Шинээр хүлээн авсан | Хянан шийдвэрлэсэн- 609 | Үлдэгдэл | ||
Илт зөрчилтэй | Зөрчилгүй | Буцаасан | Анхааруулсан | 126 |
735 | 2 | 540 | 30 | 37 |
Илт зөрчилтэй-2
1. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд тасгийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн “Е”
2. Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах тасгийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн “О” нарыг тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон талаар хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.