ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “Эрдэнэбүрэн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа

iSee.mn сайт БНХАУ-ын Бээжин хотоос мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. 

Тэрбээр дөнгөж сая БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 

Тус уулзалтад Хятадын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, Гадаад харилцааны хорооны ажлын албаны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нарын хүмүүс оролцлоо. 

admin

Read Previous

Монголбанк, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Read Next

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *