Шүүр ажиллагааны хүрээнд иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн шалгалтын ажиллагааг зохион байгуулна

Авлигын эсрэг шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ийн дарга мэдээлэл өглөө.

Сайд Д.Амарбаясгалан “Хөвсгөл аймгаас, иргэд, төрийн жинхэнэ албан хаагчдын зүгээс ЗГХЭГ-т авлигын талаар бодитой мэдээллүүдийг өгч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Шүүр ажиллагаа хэн нэгнийг ажил төрөлгүй болгох гэхээсээ илүүтэй Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчин бүх түвшиндээ хэрэгжиж байгаа эсэхийг гаргах юм. 

Засгийн газар иргэд болон төрийн албан хаагчдаас ирүүлсэн мэдээллийг үндэслэж, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Ингэснээр илэрсэн зөрчлийн хүрээнд албан тушаалтан болон албан байгууллагуудад хариуцлага тооцох алхам бодитой хийгдэнэ.

Хуулийн хэрэгжилт хаана зөрчил үүсгээд амьдралд нийцэхгүй байгааг нийтээрээ ойлгож авах нь чухал. Хуульд ч өөрчлөлт оруулж асуудлыг богино хугацаанд шийднэ.

Эрүүл мэнд, боловсрол болон үйлчилгээний салбарт боловсон хүчин дутагдалтай их байна. Тэтгэвэрт гарсан нарийн мэргэжилтэй хүмүүсийг төр урьж ажиллуулах тохиолдол нийтлэг болсон. Цаг үргэлж ийм байдлаар байх уу эсвэл албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, цалингийн зөрүүгүй болгох зэрэг нь бидний томоохон үүрэг даалгавар. Энэ асуудлыг бодит болгоно гэж үзэж байгаа” гэв.

admin

Read Previous

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Read Next

“Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татсан. Одоогоор шүүхэд шилжүүлсэн хүн байхгүй”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *