“Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд захирамж гаргана”

Засгийн газрын өнөөдрийн хурлаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хүсэлтийг хэлэлцсэн байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцсэн. УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүллээ.

Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж албан ёсоор чөлөөлнө” гэсэн мэдээллийг өглөө.

admin

Read Previous

С.Мөнгөнчимэг: Улаанбаатараас орон нутагт шилжсэн хүн орон сууцны 3%-ийн хүүтэй зээл авч болно

Read Next

Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *