Хятадын шинэ Ерөнхий сайдаар Ли Чианыг сонголоо

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний нэр дэвшүүлсэн улс төрч Ли Чианыг тус улсын парламент албан ёсоор ерөнхий сайдаар баталлаа.

63 настай, Хятадын хамгийн том хот болох Шанхайн Коммунист намын даргаар ажиллаж байсан Ли Чиан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийн дийлэнхийн саналыг авсан байна.

Ши Жиньпиний ойрын холбоотонд тооцогддог шинэ сайд прагматист үзэлтэй бөгөөд Хятадын эдийн засгийг сэргээх хүндхэн даалгавартай болсныг шинжээчид онцолжээ.

Ли Чиан нийт 2936 төлөөлөгчийн саналыг авсан бол ердөө гурван төлөөлөгч эсрэг санал өгч, 8 нь түдгэлзсэн байна.

admin

Read Previous

Вагнерын босс Оросын төр засгийнхантай холбоо харилцаагүй болсноо мэдээлжээ

Read Next

Ши Жиньпин парламентын чуулганыг хааж хэлсэн үгэндээ Тайванийн тусгаар тогтнолыг тууштай эсэргүүцэхээ амлав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *