Монголбанк: 2023 онд Монгол Улсын эдийн засаг 4.4 хувиар өсөх төсөөлөл гаргажээ

2023 онд Монгол Улсын эдийн засаг 4.4 хувиар өсөх төлөвтэй гэж Монголбанк үзэж байна. Хэдий тийм боловч экспорт хэвийн түвшинд хүрч, зээлийн тасалдал, нийлүүлэлтийн шинэ “шок” үүсэхгүй байх тохиолдолд Монголбанкны төсөөлөл биелэх боломжтой гэж үзэж байна.

Энэхүү төсөөлөл нь бусад олон улсын байгууллагын төсөөллүүдтэй харьцуулахад хамгийн доогуур үзүүлэлт болохоор байна. Тухайлбал: Олон Улсын Валютын Сан таван хувь, дэлхийн банк 5.5 хувь, Азийн Хөгжлийн банк 4.9 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. 

7-3.JPG

Харин Монголбанкнаас шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар эдийн засгийн өсөлт 2023 оны эхний  улиралд 3.8 хувь байх бол III улиралд 4.3 хувь хүрч эрчимжинэ гэсэн төсөөлөлтэй байна.

7-4.JPG

2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5 хувиар өссөн юм. Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын экспорт гол нөлөө үзүүлсэн гэж Эдийн засаг, хөгжлийн яам үзэж байгаа аж.

admin

Read Previous

Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Read Next

Монголын аврах баг үүрээр Турк улс руу явлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *