АН-ын даргаар Л.Гантөмөрийг батламжлах эсэхийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэнэ

Ардчилсан Нам(АН)-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-ны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-ний өдөр болж, намынхаа даргад БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохоор дэмжсэн.

Тэгвэл Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, батламжилсан тухай материалыг ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл өнөөдөр Улсын Дээд Шүүхэд хүлээлгэн өглөө.

Харин Улсын Дээд Шүүхээс “Ардчилсан Намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлсэн. Нийт шүүгчийн хуралдаанаар намын даргаар батламжлах эсэхийг шийднэ” гэв.

admin

Read Previous

Эрдоган Финляндыг НАТО-зд элсэхийг дэмжихээ мэдэгдэв

Read Next

С.Эрдэнэ даргатай АН сунгаа хийж УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаар батламжилжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *