Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дөрөв дэх өдөр 59 гэрчийг дууджээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол” дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр /2023.01.19/ 13 компанийн зээлд холбогдуулан 59 гэрчийг оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Үүнд:

  1. ТОСК-Шинэ яармаг
  2. ТОСК Хөдөлгөөнт цогцолбор
  3. НВЦ ХХК
  4. Хааны харгуй ХХК
  5. Промон трейд ХХК
  6. Вояжер минерал ресурсес ХХК
  7. Шанх майнинг ХХК
  8. Ган хүдэр орд ХХК
  9. Инжир ХХК
  10. МБҮ трейд ХХК
  11. Сэлэнгийн герефорд ХХК
  12. БМНС ХХК
  13. ТОСК ТӨҮГ

Сонсгол Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

admin

Read Previous

Ардчилсан Намын Их хурал болно

Read Next

Нүүрсний хэрэгт холбогдуулан 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *