Бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэлээ

Энэ онд бодлогын хүүг 5 удаа нэмэгдүүлж 13%-д хүргээд байгаа билээ.
Б
Энэ оны эхээр инфляц 14.6%-д хүрсэн. Тиймээс Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж, 6% байсан бодлогын хүүгээ 2.2 дахин нэмэгдүүлээд байна. Үүний нөлөөллийг харвал, 
Хадгаламж: Шинээр татсан хадгаламжийн дундаж хүү энэ оны 1-р сард 7.25% байсан бол 10-р сарын байдлаар 11.4% болжээ. Энэхүү өсөлтийг задалж харвал бодлогын хүү нэмэгдсэний дараа огцом өссөн аж. Тодруулбал шинээр татсан хадгаламжийн хүү 9-р сард 8.85% байсан бол 9 сарын 20-нд бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөсний дараа 2.55 нэгж хувиар нэмэгдэв. Зээл: Цаашлаад шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү энэ оны эхний сард 14.4% байсан бол 10-р сарын байдлаар 15.1% болж өсжээ. Тэгэхээр бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү нэмэгдсэн бөгөөд үүнээс үүдэн 5-р сард ₮3.3 их наядын шинэ зээл олгож байсан бол 10-р сард энэ тоо 25.8% буурсан аж
Бай оногдсонгүй
Гэхдээ бодлогын хүүг нэмсэн гол зорилго нь инфляцыг онилсон ч байгаа сайн оноогүй л байна. Инфляц 14.5% буюу зорилтот хэмжээнээс 2.4 дахин өндөр хэвээр. Түүнчлэн бодлогын хүү өссөн ч төгрөгийн ханш долларын эсрэг оны эхнээс 20.5% сулрав
Цаашид: Таны хэрэглэж буй ширхэг өндөгний үнэ өссөөр л байвал төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг бууруулж инфляц цаашлаад төгрөгийн ханшийг тогтворжуулах бодлого баримтлана.
Америк энэ жил бодлогын хүүгээ 7 удаа өсгөсөн. Ингэснээр тэдний 9.1%-д хүрээд байсан инфляцын түвшин 7.1% болтлоо буурсан. Учир нь манайд бодлогын хүүгийн нөлөө тийм ч хурдан нөлөөлдөггүй. Ирэх оны эхээр л зах зээлд бүрэн мэдэгдэх болов уу.

admin

Read Previous

Хөгжлийн Банканд 53 зээлдэгч ₮2.9 их наядтай тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй

Read Next

Д.Баянжаргал: Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 22 хүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *