Үндэслэлгүй хөрөнгөжсөн бол орлогыг хурааж, хорих ял оноох хуулийг батлахад Н.Алтанхуяг, Ш.Раднаасэд гишүүн эсрэг кноп дарав

Нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын чуулганы өнөөдөр оройны хуралдаанаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Хуулийн төсөл хуралдаа сууж буй 46 гишүүнээс 44 нь зөвшөөрснөөр 95.7%-ийн саналаар Эрүүгийн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд батлагдав. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Раднаасэд хоёр эсрэг кноп дарав.

зураг

Хуульд орсон гол өөрчлөлтүүд:Халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолно.Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ял оногдуулахгүй.Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял оноохоор болгожээ. 

admin

Read Previous

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ

Read Next

Хөгжлийн Банканд 53 зээлдэгч ₮2.9 их наядтай тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *