Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин сунгахаа илэрхийлжээ

Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж байв.

Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч сунгаж, 2017, 2020 онд тус бүр гурван жилээр сунгасан.

Энэ дагуу ирэх оны долдугаар сард Монголбанк, Хятадын Ардын банк хооронд хийсэн своп хэлцлийн хугацаа дуусгавар болохоор байгаа. Харин үүнийг дахин сунгах асуудлыг энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үедээ хөндсөн. Тухайн үед Хятадын тал дэмжиж, сунгах талаар шийдвэр гаргахаа илэрхийлж байжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийж буй төрийн айлчлалын хүрээнд ч энэ асуудлыг дахин хөндлөө. Ингэхэд “Хятадын талаас өмнө нь өгсөн хариугаа баталгаажуулж, хугацаа нь болоход сунгахаа илэрхийлсэн.

Хугацаа нь болно гэдэг нь гэрээний дагуу албан ёсоор 3-4 сарын өмнө манайх хүсэлтээ тавих ёстой байдгийг хэлж байгаа юм. Манай талаас хүсэлтээ тавьснаар албан ёсны хариу гарна.

Хоёр улс хоорондын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд своп хэлцлийг цаашид дэлхийн байгаль цаг уурын дулаарлын асуудал, ногоон санхүүжилт, бүс нутгийн байгаль орчны нөлөөлөл, өөрчлөлтийн эсрэг хамтдаа хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал, шар элсний нүүдэл зэрэг тулгарч буй бэрхшээлийг шийдэхэд энэ хөрөнгийг чиглүүлж болох саналыг манай талаас тавьсан. Үүнийг судалж үзэхээ Хятадын тал хариулсан” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.Своп хэлцэл гэж: Тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/-ыг хэлдэг.

admin

Read Previous

Монгол Улсын Ерөнхийлөгч Япон, Монголын эдийн засгийн хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа

Read Next

Гадаадад байгаа монгол иргэд 2022 онд $500 саяыг эх орон руугаа шилжүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *