Илон Маскийн “Твиттерийн наймаа” энэ долоо хоногт дуусна

Зургаан сар гаруй хугацаанд үргэлжилсэн бизнесийн ертөнцийн дуулиан энэ долоо хоногт өндөрлөх гэж байна.

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск энэ оны дөрөвдүгээр сард дэлхийн томоохон сошиал платформуудын нэг болох Твиттерийг $44 тэрбумаар худалдаж авах санал тавьж байв.

Гэвч явцын дунд тэр саналаасаа буцаж, Твиттерийн хэрэглэгчдийн багагүй хэсэг бот буюу хуурамч хэрэглэгч тул ийм үнэ хүрэхгүй гэх зэргээр шүүмжилж байсан юм.

Харин Твиттер компани түүнийг хэлсэндээ хүрч, наймаагаа хэрэгжүүлэхийг шаардан шүүхэд өгч байжээ.

Энэ сарын эхээр хариуцсан шүүгч нь Илонд аравдугаар сарын 28-наас (энэ долоо хоногийн Баасан гараг) өмнө Твиттерийг худалдаж авах, үгүй бол ирэх сард шүүхээр маргааныг шийдвэрлэх нөхцөл тавьсан юм.

Одоо асуудлын гол нь Илон хэрхэн $44 тэрбумыг богино хугацаанд бэлнээр босгох болоод байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэр одоо $12.5 тэрбумыг том банкнууд болон бизнесийн хамтрагчдаасаа бүрдүүлээд байгаа гэнэ.

Харин үлдсэн $32 орчим тэрбумын асуудал бүрхэг хэвээр байна.

Эдийн засаг сайн байх үед үүнд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс олон гарах боломжтой ч өнөөдрийн нөхцөлд маш хүнд гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Зарим шинжээчид түүнийг Тесла компанид эзэмшдэг хувьцаанаасаа зарах замаар $5-$10 тэрбумыг босгож магадгүй гэж дүгнэжээ.

admin

Read Previous

Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 42.2 хувь өсжээ

Read Next

Их Британи улс Энэтхэг гаралтай ерөнхий сайдтай боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *