Филиппин улс ОХУ-аас нисдэг тэрэг авах гэрээгээ цуцалж, оронд нь АНУ-аас авахаар болов

Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос өмнөх ерөнхийлөгчийнхөө 16 ширхэг нисдэг тэрэг худалдаж авах ОХУ-тай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг дэмжиж байгаагаа өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн юм.

Тэрбээр зургаадугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа ОХУ-тай холбоотой эмзэг асуудлаар Пүрэв гарагт байр сууриа илэрхийлсэн нь энэ юм.

Филиппиний өмнөх ерөнхийлөгч Родриго Дутерте эдийн засгийн хоригт орохоосоо болгоомжилж, ОХУ-тай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэрийг албан тушаалаас буухаасаа өмнө гаргаж байжээ.

Шинэ ерөнхийлөгч Маркос энэ шийдвэрийг дэмжиж, ОХУ-ын үйлдвэрлэгчид төлсөн урьдчилгаагаа буцааж авахаар хэлэлцэж эхэлснээ мэдэгдсэн байна.

“Өмнөх засаг захиргааны нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг бид хэрэгжүүлэх талаар ярихгүй” гэж Маркос хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Оросын Ми-17 загварын нисдэг тэрэгнүүдийн оронд АНУ-аас Boeing CH-47 Chinooks загварын нисдэг тэрэгнүүдийг авах талаар ярилцаж эхэлсэн байна.

ОХУ-тай байгуулсан гэрээний дүн 12.7 тэрбум песо ($215 сая) байсан юм.

Маркосыг мэдэгдэл хийхийн өмнөх өдөр Манилад суугаа ОХУ-ын элчин сайд Марат Павлов гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Филиппиний талд уриалж байв.

Урьдчилгаа төлбөр шилжсэн, нисгэгчдийг бэлтгэх сургах ажил ОХУ-д эхэлсэн тул гэрээг цуцлах боломжгүйг тэр хэлж байжээ.

Филиппиний албаны эх сурвалжийн мэдээлснээр гэрээг цуцлах дарамт шахалт Вашингтоноос үзүүлээгүй бөгөөд Украины дайнтай холбоотой үүссэн нөхцөл байдал ийм арга хэмжээ авахад хүргэж байгаа гэнэ.

Филиппиний эрх баригчид ОХУ-д шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөө бүтнээр нь буцааж авч чадахгүй ч тодорхой хувийг нь буцаах зорилготой байгаа ажээ.

admin

Read Previous

У.Хүрэлсүх: Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бүс нутаг

Read Next

Сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-ын 220 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *