Ч.Хүрэлбаатар: Хууль батлаад мах, гурил, шатахууны үнэ тогтворжихгүй

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Чинзориг “Мах, гурил, шатахууны үнэ тогтворжуулах хууль хэрэгжихгүй байна. Ялангуяа гурилан дээр. Тухайн хууль батлагдаж байх үед гурилын үйлдвэрүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгож, нөөц бүрдүүлнэ гэж байсан. ХХААХҮЯ, Монголбанкнаас судалгаа авахад гурилын үйлдвэрүүдэд олгох 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэр одоогоор олгогдоогүй байна. Энэ нь юутай холбоотой вэ? Нэгэн УИХ-аас гаргасан хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газар, Монголбанк шуурхай ажилламаар байна.

Үнийн өсөлт, инфляцын түвшин саарах юм уу? Статистикаас гаргасан судалгаагаар нэг сарын талх, гурил, будааны үнэ 21 хувиар өслөө. Арваннэгдүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжид олгож байгаа цахилгааны үнэ 11-28 хувиар өсөх юм байна. Эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, инфляцын түвшин улам өсөх нь.

Валютын ханшийг тогтворжих итгэл үнэмшил байна уу?” хэмээн асуув. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Наймаас есдүгээр сард валютын нөөц нэмэгдсэн. Хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн үед бид зөндөө ярьсан. Амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй гэдэг зүйлийг тухайн үед ярьж байсан. Үнэ тогтворжуулах хууль баталсан нь бүтэлгүй зүйл. Хууль батлаад үнэ тогтворждоггүй. Энэ хуулиас ямар нэгэн зүйл горьдоод, хэрэгжүүлэх гэж зүтгэх нь эдийн засгийг улам нураах болов уу гэж бодож байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхээр шалгуурыг нь даваад зээл авах ААН ховор. Ялангуяа цар тахал, дайны дараа шалгуур хангахгүй. Шалгуур хангалаа гэхэд түүний хамаатан гэж яллаад байдаг болохоор ААН-үүд зээл авахгүй байна. 

Буруу юм буруу үр дүн авчирдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан “Хуульдаа ч асуудал байхгүй. Гол нь хуулийн хэрэгжилт юм. Ялангуяа нефтийн бүтээгдэхүүнд энэ хууль сайн үр дүнгээ өгсөн” гэсэн юм. 

09:53 2022/10/21

зураг

 Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан болж байна. Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлогын талаар хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  •  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэх юм. 

admin

Read Previous

Д.Сумъяабазар: Нийслэлд хууль зөрчиж барьсан 22 байршлын барилгуудыг нураана

Read Next

Л.Оюун-Эрдэнэ: Т.Аюурсайхан улсад 22 жил ажилласан туршлагатай тул ХНХ-ын сайдаар ажиллахад тохирно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *