Б.Энхбаяр: Татварынхан одоо болно

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн харилцааг энэ хуульд оруулж ирэх хэрэгтэй. Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсан цагаас хойш албаны нууцын тоо төрийн байгууллагууд дээр 10 дахин нэмэгдсэн гэх судалгаа бий. Бүх сайд, агентлагын дарга нар, төрийн өмчит компанийн захирлууд дуртай юмаа албаны нууц гээд нууцын тамга дарчихдаг болсон. Бүх юмаа нууцалж хулгай хийж байгаа. УИХ-ын гишүүн миний бие төрийн өмчийн компанийн хуулийн ажлын хэсгийн ахлагч.

Асуулга тавиад байгууллагынх нь орон тоо, цалинг нь асуутал албаны нууцын тамгатай материал ирүүлсэн. Би тэрийг нь олон нийтэд дэлгэх гэхээр Эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн хорих ял авна. Ард түмэнд мэдүүлэх эрхийг хүртэл хааж байна. Нууц гэж дарж байгаа тамганы цаана хулгай явж байгаа шүү. Тиймээс шүгэл үлээж байгаа харилцааг нууцалж байгаа зүйл дээр шүгэл үлээлгэх ёстой. Хэрэв болохгүй гэж байгаа бол энэ хууль хэрэггүй. Ил байгаа асуудал дээр шүгэл үлээнэ гэж юу байх вэ дээ. Ер нь бүгд л үлээнэ биз дээ. Үүнийг урамшуулах шаардлагагүй.

Хоёрдугаарт татварынхан  одоо болно. Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал ил гардаггүй. Олон тэрбум төгрөгийн татвар тавьсан, гомдол гаргасан, маргаан үүсгэж байна гэдэг.  Хэдэн тэрбум төгрөгийн акт тавигдсан, тэр актыг зөв, буруу гэж яаж шийдвэрлэдэг юм бүү мэд. Маш том дүнтэй хэдэн тэрбумын татварын акт тавиад, маргаан үүсгэж байна гэчхээд  өөрийнхөө ширээн дээр,  өөрсдөөсөө хамааралтай байлгаж байгаад юу хийдэг юм? 

Татварын асуудал дээр шүгэл үлээж болохгүй гэдэг саналыг яахаараа татварынхан ирүүлж байгаа юм бэ? Авлига авах гэж байгаа юм уу? 

Зөрчлийн хуулийн хяналтаас гарсан. Татвар тавих ёстой юу үгүй юу гэдгээ татварынхан зөвхөн өөрсдөө шийддэг. Ямар ч хөндлөнгийн оролцоо оруулдаггүй. Хаалгаа түгжиж байгаад өөрсдөө шийддэг. Олон нийтэд мэдээлэл өгдөггүй. Хаалттай. Тэрийгээ дандаа хуулийн хулгайгаар хийнэ. Сая Х.Нямбаатар сайд “2017 онд ажлын хэсгийн ахлагч байхдаа татварын асуудлыг Зөрчлийн хуулийн хяналтад оруулна гээд баталтал 2018 онд Сангийн сайд нь гарч ирээд буцаагаад авчихдаг” гэж хэллээ.  Ингэдэг нь яаж байгаа юм. Яагаад хэнээр ч хянуулахгүйгээр татварын асуудлыг өөрсдөө шийдэх гээд байгаа юм.  Үүний цаана нь ямар эрх ашиг байна вэ? Хэдэн зуун тэрбум, их наядын татварын актууд Сангийн сайдын дур зоргоор шийдэгдэж байна. Энэ чинь авлига. Татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй гэсэн саналыг яаж ирүүлж чадаж байна вэ?” гэсэн юм.

admin

Read Previous

Европын орнууд өвөлд бэлэн үү

Read Next

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд санал авах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *