У.ХҮРЭЛСҮХ: ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ХӨӨРӨГДДӨГ АСУУДАЛД ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

“Талх Чихэр”, “Алтан тариа” компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Нефть, цахилгаан, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ, хотын дарга аа. Энэ чөлөөт зах зээл үү? Бүх юмны үнэ юмны үнэ нэмэгдээгүй байхад талх нарийн боовны үнэ нэмэгдээд ядарсан зүдэрсэн ард иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөөд байгаа асуудал дээр анхаарах хэргтэй. Өчигдөр би ШӨХТГ-ын даргатай ярьж, шалгах хэрэгтэй гэж хэлсэн. Өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгддөг асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй. Дотооддоо гурил, төмс хүнсний ногоо, махаар хангая. Дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ  экспортод гаргая.  Үүнд төр засаг зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ бол төр засгийн үүрэг биз дээ. Бүх зүйлд чөлөөт зах зээл гэдэг байдлаар хандаж болохгүй. Эрчим хүч, уул уурхай, шатахууны асуудалд төр зохицуулалт хийж байж ард түмнээ үнийн дарамтаар аварна. Засгийн газрын нь ард түмнээ хамгаалах ёстой” хэмээжээ.

admin

Read Previous

МАН-ААС НИТХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

Read Next

У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ӨВӨЛ УТААГ 80 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *