ТЕГ-ЫН ДАРГААР П.ОДОНБААТАРЫГ ТОМИЛЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын тэргүүн  даргаар П.Одонбаатарыг томилох шийдвэр гаргасан байна.

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;
Хуульч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;
2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

admin

Read Previous

“КОВИД”-ЫН ЖУРАМ ЗӨВХӨН ХҮҮХДҮҮДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Read Next

Нийслэлийн авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг НИТХ-д танилцуулна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *