АЛТАНБУЛАГ БООМТООР ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ АЖИЛЛАГАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

Манай улс энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс дахь иргэдээ татан авахаар болсон. Мөн ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагааг өнөөдөр эхлүүллээ.

Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Одоогийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ аваад байна.

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тус хилийн боомт дээр ажиллаж, татан авах ажиллагааг удирдан зохион байгуулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

admin

Read Previous

2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Read Next

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *