Ц.ТУВААН АН-ЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ

АН энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээнд амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс АН-ын даргын хувьд би хариуцлага, хүлээж, ажлаа өгч байна. Өргөдлөө өгсөн байгаа. 

УИХ-ын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн саналыг авсан. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж үзэж байгаа. АН 24,5 хувийн саналаар 11 суудал авсан байна. Сонгуулийн тогтолцооны төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллахгүй бол ийм үр дүн гардаг юм байна. Энэ сонгуульд АН-ыг удирдаж орсон хүний хувьд надад алдаа оноо байсан. Нөхөдтэйгээ зөвшилцсөн ч алдаа оноотой шийдвэр байсан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй нэг баг болж нэгдэж ажиллаж чадаагүй нь алдаа болсон. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна.

Цаашдаа сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн улс төрийн хүчин болж төлөвшихийн төлөө ажиллана. Ардчилсан хүчний намууд нэгдээд энэ сонгуульд орсон бол 55 хувийн санал авах боломж байсан. АН цаашдаа сонгогчдын итгэлийг авч ажиллаж чадна гэж бодож  байна. Инээд Үндсэн дүрмийн хүрээнд АН-ын даргын түр эрхийг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүллээ.

admin

Read Previous

ӨНӨӨДРӨӨС ЗАРИМ ААН-ҮҮД 00.00 ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Read Next

“АСЕАН”-ы удирдагчид цахимаар уулзана

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *