ТЕГ: Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй холбоотой байсан нэр бүхий иргэдийг саатуулсан

ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгалан, Б.Эрдэнэбат нарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж баривчилсан хэвлэлээр цацагдсан. Тэднийг баривчилсан нь жиргээнд идэвхтэй байснаас болсон хэмээн ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.

Тэгвэл эл асуудлыг ТЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Жиргээнд идэвхтэй байсан гэж баривчилсан юм биш. Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэгт холбогдуулж, зарим иргэдийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэдийг саатуулсан. Гадаадын тагнуулын байгууллага иргэнтэй хууль бусаар хамтарсан гэх хэрэг нь нууцын зэрэглэлд хамаардаг тул прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө.

Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх ашгийг хөндсөн гэж үзвэл түүнийг харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах үүрэгтэй” гэсэн байна. 

admin

Read Previous

ВАКЦИН ГАРГААГҮЙ НӨХЦӨЛД ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙХЫГ САНУУЛЛАА

Read Next

БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *