АН, МАХН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЗӨРЧСӨН ҮҮ

Бяцхан үрсээ өдөржин гэрт нь түгжиж, гэрийн хаалганаас цааш газар байхгүй мэт амьдарсан өдөр хоногууд үргэлжилсээр байна.  Үхлийн аюултай цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд ийн их бага том жижиг гэлтгүй бүгдээрээ хичээж байгаа. Гэтэл сонгуулийн чимээгээр намууд хөл хөдөлгөөнд орж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчиж эхэллээ.  Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас улс даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжээд гурван сарын нүүрийг үзэх гэж байна.  Тодруулбал, Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн билээ.  Энэ хүрээнд олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёл хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох шийдвэр гарсан. Гэвч сонгуулийн үйл ажиллагааг угтсан арга хэмжээтэй холбоотой намууд дээр шийдвэрийг зөрчлөө. 
 сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан юм. Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад өчигдөр батламж гардуулав. Ингэхдээ СЕХ-ны зүгээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нэг нам эвслээс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй батламжаа гардаж авахыг сануулсан албан бичгийг илгээсэн.  Гэтэл намууд гишүүд дэмжигчдээ олноор цуглуулж, найр наадам маягийн арга хэмжээ зохион байгуулж, үүнийг зурагжуулан цахим орчинд байршуулсан байв. 
 Өчигдрийн хувьд АН, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/  тус тус  сонгуульд оролцох батламжаа гардлаа. Эдгээрээс АН болон МАХН-ынхан амны хаалттай хаалтгүй гишүүд дэмжигчдээ СЕХ-ны байрны үүдэнд цуглуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчлөө. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зөрчсөн намуудад холбогдох арга хэмжээг авах нь зүйн хэрэг биз. 

admin

Read Previous

Д.НЯМХҮҮ: БИД ЧАРТЕРИЙН НИСЛЭГИЙН ГУРВАН ОНГОЦОНД ГОЛ АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

Read Next

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *