ЯМАР УЧРААС ЗАСГИЙН ГАЗРЫН 296 ДУГААР ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Цахим орчинд уурхайчид жагсаж, үсээ хүртэл хусан эсэргүүцэж байгаа тухай мэдээлэл тархах болсон. Тэгвэл тэд юуны эсрэг ийнхүү жагсав. Засгийн газар өнгөрсөн зун 296 дугаар тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор “… “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг Хөрөнгийн бирж дээр үе шаттай эхлүүлэх”, “…Тавантолгой ордын лиценз эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаадын Хөрөнгийн бирж дээр арилжаалах”, “…Тавантолгойн ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” асуудлаар шийдвэр гаргасан байдаг.

Тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК байгуулагдсан. Гэвч уг тогтоол жилийн нүүр үзэлгүй хүчингүй боллоо. Ямар учраас Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хүчингүй болгов Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөрзамын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрхи чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсч ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна.

Харин өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

admin

Read Previous

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК АУДИТЫН ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛГҮЙ ГАРЧЭЭ

Read Next

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ ДАХИН СУНГАЛАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *