Ш.БАТХҮҮ, Г.АЛТАН НАРЫН ХҮМҮҮСТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЯМАР ШАТАНДАА ЯВАА ВЭ?

Монгол Улсын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг ямар нэг шийдэл гаралгүй өнөөдрийг хүрээд байна. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү анх 2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулаад авчихсан гэж байгаа. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Үүнээс үүпэн Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд хүртэл дуудагдсан.

Гэсэн ч хууль, шүүхийн байгууллагаас  Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж чадаагүй өнөөдрийг хүрсэн “гайхамшигт” түүх үргэлжилсээр байна. Нэг үгээр энэ хэрэг 10 гаруй жил яригдаж, шийдэлд хүрч чадаагүй байна.  Эхний ээлжинд Монгол Улс ганцыг тэтгэгч байгаа үйлдвэрээ тавиад туучихгүйн тулд Ш.Батхүүгийн өрийг төлчихөөд байгаа. Тодруулбал, Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг нь төлсөн. Гэвч энэ хэрэг дуншсаар байна. Ш.Батхүү Монголын төрийн хэрхэн хохирхолгүй болгох вэ? гэх асуулт хариулт нэхсээр өнөөдрийг хүрлээ.

 Тэгвэл энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

Хэргийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  “Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ш.Батхүүд холбогдуулан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг / залилах/
         яллагдагч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт  холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг / залилах/,
        яллагдагч Г.Алтан, Э.Сүрэн нарт  холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 2.2 дахь  хэсэг / залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг яллагдагч тус бүрээр нарийвчлан тогтоох шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байна” хэмээн мэдэгдлээ.

admin

Read Previous

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООСОН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Read Next

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *