НДШ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛТӨД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 
 -УИХ-аас цар тахлын үед эдийн засгийн эрчимжүүлэх, ажлын  байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын холбогдох тогтоол гарсан. НДШ-ээс чөлөөлөх, НДШ төлж байгаа ААН, байгууллагуудын ажилтнуудад гурван сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг олгохтой хоолбоотой хууль гарсан. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газар батлахаар заасан байгаа. Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар НДШ-ийг дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ний хооронд чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний хооронд хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа.
 Дөрөвдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа нь доголдож борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж байгаа ААН байгууллагуудад зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөх хууль батлагдсан. Энэ хууль батлагдсантайгаар холбоотойгоор НДШ-д ямар байгууллага орох вэ, гэдгийг журмаар зохицуулсан / Энэ хууль  ААН, байгууллага гэсэн үг хэллэгтэй батлагдсан/. 

  1.  Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс бусад  байгууллага НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлтөд хамаарна. 
  2.  ТББ-ууд энэ хөнгөлөлт чөлөөлтөд хамаарна
  3.  Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. 
  4.  Сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. 

Ажилтны болоод ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөхдөө 2020 оны нэгдүгээр улирал буюу 1,2,3 дугаар сард төлж байсан хэмжээнээс илүүгүй хэмжээгээр НДШ-ийг төлж болно. УОК болоод аймаг нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон борлуулалтын орлого нь 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН-ийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1 хүртэл санхүүгийн дэмжлэг олгох асуудал бас журамд орсон. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НДШ-ээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр НДШ-ээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.
 Ирэх 7 хоногоос Татварын ерөнхий газарт бүртгэлтэй ААН, байгууллагууд журамд хамрагдана. ТЕГ-аас өгсөн мэдээллийг үндэслэн НДШ-ээс чөлөөлж, ажилтнуудад 200 мянган төгрөгийн урамшуулал олгоно. 

admin

Read Previous

Б.БАТЗОРИГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Read Next

НДШ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛТӨД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *