А.Гансүх: Тавантолгойн ордыг ашиглах дөрвөн өөр хөрөнгө оруулалтын гэрээ байгаа нь үнэн

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр болсон билээ. Улмаар шүүх хурлыг энэ сарын 23-ны өдөр хийхээр товлосон. Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын дөрвөн өөр гэрээ байсан талаар түүнээс асуухад “Худлаа, нэг л төсөл байгаа. Бүгдийг нь шалгаад тогтоочихсон” хэмээн хариулсан. 

Тэгвэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх өчигдөр орой /2020.04.16/ 22:00 цагт өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж, дөрвөн өөр гэрээ байсан гэдгийг мэдэгдэж, зургийг нь оруулсан юм. Тэрбээр ” Тавантолгойн ордыг ашиглах 4 өөр хөрөнгө оруулалтын гэрээ. Он сарыг нь хараарай. Аль нь үнэн гэрээ вэ.  2015 оны хоёрдугаар сарын 12-ны гэрээ нь Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамнаас санал авахаар хүргүүлсэн хувилбар.  2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны  гэрээ нь гарын үсэг зурах өдрийнх.  2015 оны дөрөвдүгээр сарын 17 болон 23-ны  өдрийн 2 гэрээ нь УИХ-д ар араас нь өргөн мэдүүлсэн гэрээ….” хэмээн мэдэгдсэн юм. 

Түүнээс гадна “Тaвантолгойн ордыг ашиглах гадаадын хөрөнгө оруулагчийн Монгол Улсад тавьж гэрээнд тусгасан шаардлага. 23.9 (g) заалтыг харна уу. Хэрэв Монгол Улс үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалж гэрээг цуцалбал гэрээ зөрчсөн гэж үзнэ. Тусгаар улсын Засгийн газар ийм заалтыг зөвшөөрч гадны нэг компанийн өмнө үүрэг хүлээх үү? Ийм гэрээг монгол хүн зөвшөөрөх үү” хэмээх мэдэгдлийг орууллаа.  

admin

Read Previous

Хотын улс төр буюу хорхойтсон баавгайны үлгэр

Read Next

Б.БАТЗОРИГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *