Б.АМГАЛАНБАЯР: ЗӨСҮТ-ИЙН НАЙМАН БАГ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн нэг бол Зоонозын өвчин судлалын Үндэсний төв /ЗӨСҮТ/. Тус төвийнхөн хил гааль дээрх ариутгал, халдваргүйжүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж буй. Нэг үгээр халдвар тархахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй байгууллага юм. Иймээс Зоонозын өвчин судлалын Үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ажиллаж байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б. Амгаланбаяраас дараах асуултад хариулт авлаа. 

-Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Зоонозын өвчин судлалын Үндэсний төв хэрхэн ажиллаж байна вэ? 

– Зоонозын өвчин судлалын Үндэсний төв нь БНХАУ-д коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш албан шугамаар мэдээллүүдээ авч бэлэн байдлаа хангаж ажилласан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 27-оос эхлээд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Нийт найман баг баталгаажуулаад зохион байгуулалтад орон ажиллаж байгаа. Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд 86 мянган м/кв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн мөн сэжигтэй, халдвар авсан тохиолдолтой харьцсан иргэдийн байрлаж байсан газар болон маршрутын дагуух газруудад эцсийн халдваргүйжүүлэлт хийн  ажиллаж байна. Хил хаасан учир тусгай үүргийн чиглэлээр ирж байгаа иргэдээ  Улаанбаатар хот Буян-Ухаа хилийн боомт, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн хилийн боомтоор хүлээн авч байна. Энэ бүх үйл явц дахь ариутгал халдваргүйжүүлэх үйл явцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв хариуцан ажиллаж байгаа. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд хамгийн хариуцлагатай бөгөөд ачаалалтай ажиллаж байгаа нь Зоонозын өвчин судлалын багийнхан. Цалин урамшуулал илүү цагийн нэмэгдэлд танай хамрагдаж чадаж байгаа юу?

– Энэ бол холбогдох тушаал шийдвэрийн дагуу зохицуулагдсан асуудал. Иймээс энэ дагуу ажилчдынхаа илүү цагийн цалин урамшууллыг тодорхой хэмжээнд  олгоод явж байна.

-Орон нутгийн ажилчдад илүү цагийн нэмэгдэл, урамшуулал хангамж тэгш хүртээмжтэй хүрч байгаа юу? 

-Орон нутагт ажиллаж байгаа багуудын цалин урамшууллын асуудал бид оролцохгүй. Орон нутгийн асуудал. Бид зөвхөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. 

-Мэргэжлийн байгууллагын төлөөллийн хувьд иргэддээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? 

Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг тухай бүрт нь  дагаж мөрдөж ажиллах нь бидэнтэй хамтарч ажиллаж байгаатай ялгаагүй. Эмч мэргэжилтнүүдийн бэлтгэн хүргэж байгаа зөвлөмжөө л сайн дагах хэрэгтэй. Ганц эрүүл мэндийн байгууллагууд бус төрийн бүхий л байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Халдварт өвчний үед зохион байгуулалтын асуудал хамгийн чухал. Иймээс энэхүү зохин байгуулалтад идэвхтэй оролцож буй Төрийн байгууллагууд иргэд ААН-үүддээ талархаж байгаагаа илэрхийлье. 

admin

Read Previous

ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ИДЭВХЖИЛ 15 ЖИЛИЙН ДОТОР 5 ДАХИН ИХ БОЛОН ӨСЧЭЭ

Read Next

АН АЛДААГАА ЗАСЧ УДИРДЛАГЫН БАГТАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *