ТӨРИЙН БАНК ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ОНЛАЙНААР АВЧ БАЙНА

Дэлхий нийтээр тархаад буй “COVID-19”-ийн цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, энэ хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөх, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20%-иар бууруулах шийдвэр гаргасан.  

Мөн орлого тасалдсан, доголдсон зэргээс  шалтгаалан бизнесийн зээлийнхээ гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар авч байгаа тул харилцагч та https://e.statebank.mn/LoanRequestлинкээр орж хүсэлтээ илгээнэ үү.

admin

Read Previous

МОНГОЛБАНК БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ТУХАЙ БҮРТ НЬ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Read Next

‘ИХ-20”-ИЙН ЧУУЛГАН ОНЛАЙНААР ХУРАЛДАЖ МЭДЭГДЭЛ ГАРГАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *