ГАШУУНСУХАЙТ БООМТООР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭХЭЛЛЭЭ

Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд 70 чингэлэгт битүү дээвэртэй машинаар нүүрс ачиж, экспортод гаргаж эхэлсэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан байна.

Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхааруулжээ. Журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ гэдгийн холбогдох албаныхан мэдээлж байна.

Боомтын ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд Хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдолд жолоочийг шууд тус байранд тусгаарлах юм.

admin

Read Previous

Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШЛОГДЛОО

Read Next

НОГДОЛ АШГИЙГ ТУХАЙН ИРГЭНИЙ БАНКНЫ ИДЭВХИТЭЙ ДАНСАНД НЬ ШИЛЖҮҮЛЭН ОЛГОНО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *