Тавантолгой ба дарга, цэрэг хоёрын “дайн”

Энэ сарын 17-ны орой “C1” телевизээр улстөрд гадарладаг хэний ч нүдийг бүлтийлгэж, цочролд оруулахуйц нэгэн нэвтрүүлэг цацагдав. Тус нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа саяхан өгөөд, АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх болж тушаал буураад буй З.Энхболдыг ард түмэнд биш Тавантолгойн нүүрсэнд хайртай хэмээн ярих нь тэр.

Өөрөөр хэлбэл,  З.Энхболд дүүгийн хамт “Страто” компаниараа дамжуулан Тавантолгойн ордыг шимэгчилж празиталж амьдрах гэж улайрч байгааг баримтуудаар үзүүлж байв.

Миний бичих сэдвийн гол нь энэ биш. Харин “C1” телевиз Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий гэдэгт л хамаг учир байгаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хамтрагч, Тамгын газрынх нь даргын албыг бараг өөрийг нь орлох хэмжээнд “сайн” хашиж байсан хүнийг түүний хамаарал бүхий телевизийн сувгаар, оргил цагаар олон нийтэд ёстой хайр найргүйгээр булхайг нь дэлгэв.

Үүнээс үзвэл, тэр хоёрын хооронд асар том ан цав гарсан нь ойлгомжтой боллоо. Мэдээж тэрхүү ан цавыг Тавантолгой үүсгэсэн нь нуух аргагүй үнэн. З.Энхболд ч тэр, Ерөнхийлөгч ч гэсэн Тавантолгойд ямар нэгэн эрх ашгийн өнцгөөс ханддаг нь тодорхой. Үүнийг өнгөрсөн жилүүдэд өрнөсөн улс төр илхэн харуулна. Нэг нь “Тавантолгойг надад өгчих” гээд л, нөгөөх нь “Гацаагч” гээд л 2 талаасаа нэг зүйл рүү их л ойртсон. 

З.Энхболд “Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлаа хийнгээ сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй байдаг. Ажлаа өгөх шаардлагагүй” хэмээн ярьж байсан хүн. Гэтэл төд удалгүй л ажлаа өгөхөөр болчихлоо гээд хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн нь цаанаа л учиртай.

Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг. “Би Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлнө” гэж байнга шахам ярьж байсан түүнийг олон нийт ч “Манай Ерөнхийлөгч” гэж хошигнон хүлээж авдаг болчихсон байсан гэхэд болно.

Ямартаа ч тэдний дайн Тавантолгойгоос болж хурцдаж эхэлсэн нь тун ойлгомжтой болоод байна. Харин хэн нь хэнийгээ түрүүлж “тонгорсон” бэ гэдэг л сонин.

admin

Read Previous

АН-ынхаан нэг бол ДАРГАА соль! үгүй бол НЭРЭЭ соль!

Read Next

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 46 СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААХ САНАЛЫГ НИТХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *