СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН КАРЕНТИНЫГ СУНГАХ ЭСЭХ ЭЦСИЙН ШИЙД МАРГААШ ГАРНА

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ  манай яаманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар Улсын Онцгой Комиссоос хандсан байгаа. Короновирусийн халдварын тархалт өвчний мэдээллийг нарийвчлан авахаар манай яам ЭМЯ-д хандсан. Энэ талаарх ЭМЯ-ны санал дээр үндэслэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэх асуудлын талаар баасан гаригийн УОК-ын хуралд саналаа оруулна. Тэгэхээр хөл хорионы хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө уг асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яам 4 дүгээр сарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй хэмээн цахим хуудаснаа оруулжээ.

Сургууль, цэцэрлэгийн карентины хугацааг сунгах эсэх асуудлаар маргааш Улсын Онцгой Комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

admin

Read Previous

Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15 гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна

Read Next

ДУБАЙД ҮЗЭГЛЭСЭН МОНГОЛ ТӨРИЙН ГЭРЭЭ БА Ч.САЙХАНБИЛЭГИЙН ТАВАН ЖИЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *