Хонконгт коронавирусийг эмчлэх эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ

Хонконгийн эмч нар коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй гэж тооцогдож байгаа “Ремдесивир” хэмээх эмийн эмнэлзүйн туршилтыг хийх бэлтгэлээ хангажээ.

“Эмнэлгийн ёс зүйн хороо “Ремдесивир”-ийн эмнэлзүйн тушилтыг улсын эмнэлгүүдэд явуулахыг зөвшөөрсөн. Судалгааны бэлтгэл ажил хэдийнэ дууссан, одоо гурван том эмнэлэгт туршилтад оролцох өвчтөнүүдийг сонгож эхэлнэ” гэж Хонконгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах газрын төлөөлөгч  Нг Тин-янь ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Ремдесивир” нь вирусний эсрэг эм бөгөөд Африк тивээс гаралтай “Эбола” зэрэг халдварт өвчнүүдийг эмчлэх зорилгоор Америкийн биофармацын эм бэлдмэл үйлдвэрлэгч “Gilead Sciences” компани анх үйлдвэрлэжээ. Мэргэжилтнүүд уг эмийг шинэ төрлийн коронавирусний эмчилгээнд үр дүнтэй байж чадна гэж үзэж байгаа юм.

“COVID-19” туссан өвчтөнд энэ эмийн эмнэлзүйн туршилт одоо эх газрын Хятадад хийгдэж байгаа юм. Тус улсын мэргэжилтнүүд туршилтынхаа үр дүнг дөрөвдүгээр сарын эцсээр танилцуулах төлөвтэй байна.

admin

Read Previous

ӨДӨРТ НИЙТ 500 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ГАРГАЖ ОРУУЛАХААР БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАСАН

Read Next

АНУ-д коронавирусний вакцины туршилтыг эхлүүлнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *