ФРАНЦ ИРГЭНТЭЙ ОЙРЫН ХАВЬТЛЫН 207 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРААД БАЙНА

Шинэ коронавирусынин халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өнөөдөр өглөөний 10:30 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын  207 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Франц иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ өчигдрийн 149+58= 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна” гэжээ.

admin

Read Previous

“УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ”-ЫГ БАЙГУУЛЛАА

Read Next

БНСУ-ААС ЯАРАЛТАЙ НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *